Let's remember the King of Pop
Let's remember the King of Pop forever.
8 comments Labels: Music
Эхний зураг. Уламжлалт ойлголт буюу орчлон ертөнц дэх Дэлхийн байрлал онцгой бус, бусад гаригуудын нэгэн адил хаа нэгтээ оршин буй.
Хоёр дахь зураг. Феррейрагийн тайлбарласнаар орчлон ертөнц дэх материйн нягтшил асар том хэмжээсээс хамаардаг, Дэлхий энэхүү нягтшил бүхий биетийн тодорхой нэгэн хэсэгт үүссэн хоосон орон зайд бусад галактик, оддын хамт оршин байдаг гэжээ.
Энэ шинэ онолын дагуу авч үзвэл, зөвхөн манай дэлхийн оршин буй хоосон орон зай барагцаагаар 200 сая гэрлийн жил зарцуулах хэмжээний том агаад түүн дотор биетүүд жигд тархан тэлж байдаг хэмээн Дэвид Хог (University of New-York) үзжээ. Гэвч зарим нь галактикууд цаашид тэлэх тусам орчлон ертөнц дэх энэ хоосон орон зай улам томорч, зэргэлдээх бусад хоосон орон зайтай нийлж, нэгдэх процесс явагдана хэмээн үзсэн байх юм. Алиныг нь ч үгүйсгэх аргагүй. Хэрэв энэ бүхэн үнэн бол бидний оршихуй онцгой ажээ.
Стифен Хокинг “Хүмүүс бид эргэн тойрон харж буй бүхнээ ойлгох хүсэлдээ автахаар орчлон ертөнцийн мөн чанар юу вэ?, Түүний хаана нь бид оршиж байна?, Тэр хаанаас, бид хаанаас үүссэн бэ? хэмээн асуудаг. Эдгээр асуултад хариу болгож ертөнцийн тухай ямар нэгэн төсөөллийг бүтээдэг” хэмээсэн нь юутай үнэн. Хүн гээч амьтан ямагт элдэв янзаар эрэгцүүлэн бодох, эрэн сурвалжлах “хобби”-той тул өмнө нь үнэн гэж үзэж байсан мэдлэгийг шинжлэх ухааны шинэ нээлтүүдийн тусламжтайгаар нэг л өдөр орвонгоор нь эргүүлчихэж мэдэх “ороо бусгаа” цаг үед бид амьдарч байна даа.
Сэдэвт хамааралтай санал болгох номууд:
The State of the Universe: A Primer in Modern Cosmology. Pedro G. Ferreira. Phoenix, 2007.
Living in a Void: Testing the Copernican Principle with Distant Supernovae. Timothy Clifton, Pedro G. Ferreira and Kate Land in Physical Review Letters, Vol. 101, Paper No. 131302; September 26, 2008
4 comments Labels: Science
3 comments Labels: Freedom of Speech

5 comments Labels: Freedom of Speech
"Аливаа хувьсгал зөвхөн шинэ хүнд суртлын лаг шаварт ширгэн алга болдог." - Франз Кафка
Бага ангид Майн Ридийн нэгэн зохиолыг айдаст автан арайхийн уншиж байсан бол сая нэгэн номыг уншаад бас дахин нэг айж үзлээ. Гэхдээ энэ удаагийнх огт өөр айдас. Толгойгүй хэрнээ морь унаад давхидаг хүнээс айдаг тэр цаг ард хоцорсон ч гэлээ гэмгүй хүнийг нэг л өдөр хилс хэрэгт гүтгэж, шоронд хорьдог тогтолцоотой нийгмийн тухай ном уншаад айсан нь тэр.
Нийгэм бүхэлдээ дүнсгэр, гудамжаар алхлах хүмүүсийн нүд гунигаар дүүрэн, түүнийг нь эрс өөрчлөх онцгой үйл явдал хэзээ ч тохиолдох шинжгүй мэт өдөр хоног өнгөрсөөр байвал хэн бүхэнд хэцүүхэн санагдах нь мэдээж. Ийм нийгэмд гэнэт тохиолдсон үйл явдал өнөөх уйтгарт амьдралыг чинь өөрчлөөд зогсохгүй, улам гашуудалтай, эмгэнэлтэй зүйл болгон дордуулчихвал хүн гэдэг амьтанд цаашид тэсэн тэвчих чадал үлдэх болов уу? Яг л ийм бузар булай, шударга бус байдал ноёрхсон нийгэмд амьдарч буй Йосеф К хэмээх өрөвдөлтэй эрийн тухай өгүүлсэн “Шүүх хурал” (The Trial) зохиолыг уншаад өөрийн эрхгүй айдас төрсөн билээ. Франз Кафкагийн бичсэн уг философилог роман түүний амьдарч асан үеийн нийгмийн бодит дүр төрхийг илчлэн харуулсанаараа, нийгэмд оршин буй муу муухай бүхнийг Йосеф К гэгч хүний эмгэнэлт амьдралын жишээн дээр дэлгэн үзүүлснээрээ сонирхолтой ажээ. Ф.Кафка дуусгаж амжаагүй энэ зохиолоо устгахыг захиад нас барсан ч түүнээс хойш нэг жилийн дараа ном болгон хэвлүүлсэн нь асар их дуулиан тарьсан гэж дуулддаг.
Диалог хэтэрхий ихтэй, жүжгийн зохиол шиг боловч цаашид үйл явдал яаж өрнөх гээд байгааг нь тааварлахад хэцүү, сонирхолтой зохиол байлаа. Хилс хэрэгт гүтгэгдсэн хөөрхий эрийг байцааж буй мөрдөгч ‘You will be quite right, as there are proceedings only if I acknowledge that there are.’ гэж хэлээд л энэхүү мөрдөн байцаалт цаашид хэрхэн өрнөхийг шуудхан хэлчихдэг. Зодож, жанчихгүй хэдий ч хүнийг сэтгэлзүйгээр алах аргад мэргэшсэн шүүх тогтолцооны гутамшигтай үйл ажиллагаа яван явсаар К-г үхлээс өөр сонголтгүй үлдээнэ. Эцэст нь зохиолыг бүрэн ойлгосон гэж худлаа хэлэхгүй ч амьдын там гэдэг үгэнд тодорхойлолт хайж байгаа бол энэ ном л тэрний талаар хангалттай өгүүлсэн мэт. Монголчууд бид арай ч энэ зохиол дээр гардаг шиг нийгэмд амьдраагүй байлгүй гэж найдаж байна. Хар бараан зохиол хэсэг уншсаны дараа бушуухан өөр юм хиймээр санагдаад эвгүй байсан шүү.
1 comments Labels: Books

14 comments Labels: Science
4 comments Labels: Freedom of Speech
2006-2009 Agar-Erdene's Blog. All rights reserved.